Агаарын бохирдол, утааг бууруулах зарим шийдлүүдийг өнөөдөр Төрийн ордонд танилцуулна.
Засгийн газар шинэ оны эхний хуралдаанаараа Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг бууруулах асуудлыг цогц авч хэлэлцэхээр төлөвлөсөн.
Тодруулбал нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний шийдэл, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, 2019 он хүртэл богино, 2021 он хүртэл дунд, 2025 он хүртэл урт хугацаанд мөрдөж ажиллах төлөвлөгөө зэргийг хэлэлцэх юм.
Энэхүү хуралдаан өнөөдөр болохтой холбогдуулан утааг бууруулах шийдлүүдийг танилцуулах үзэсгэлэнг Төрийн ордны хоёр давхарт гаргах болжээ.