Утааг бууруулах зарим шийдлүүдийг танилцуулах үзэсгэлэн Төрийн ордонд өчигдөр гарсан. Уг үзэсгэлэнг очиж сонирхсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Энэ үеэр эрхэм Ерөнхий сайд "Хонины нэхийгээр гэрээ дулаалбал нүүрс бага түлж, утаанаас сална" гэж ярьж олныг гайхшруулаад авсан. Тэгвэл хонины нэхийн дулаалгаар утааг бууруулах Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхэд сөрөг хүчний бүлгийн дарга нь хууль санаачлах үүрэг өглөө. Тиймээс Д.Эрдэнэбатын зөвлөгөөг хүлээн авч Ерөнхий сайд утааны эсрэг хууль санаачлаад нийслэл утаагүй болох нь цаг хугацааны асуудал биз ээ.