МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүд тодорлоо.
Монголын сайхан бичигтэн шалгаруулах 21 дэх удаагийн улсын уралдааны долоон ангилалд Говь-Алтайгаас бусад аймаг болон есөн дүүргээс 1000 гаруй оролцогч бүтээлээ ирүүлжээ. Оролцогчдын хамгийн өндөр настай нь 90 настай байсан бол хамгийн бага нь III ангийн сурагч байжээ.