Монголын хүндийг өргөлтийн шилдэг тамирчин, Ази тивийн аварга, Оюутны дэлхийн аварга, Олимпийн наадмын шилдэг 8 тамирчинд багтаж чадсан М.Анхцэцэгийн дүү түлэгдсэний улмаас яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон.
Хагалгааны үнэ 65 сая төгрөг болох учраас тэрбээр хандивын аян зохион байгуулж, дүүгийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулан зүтгэсэн билээ.
Тэгвэл “М.Анхцэцэгийн дүүд туслах аян” 14 хоног үргэлжилж, өнгөрсөн сарын 31-ний өдөр өндөрлөжээ. Учир нь хандивын аяны хүрээнд 70 сая төгрөг цугларсан учир энэ сарын 10-ны хүртэл зохион байгуулах байсан хандивын аянаа албан ёсоор өндөрлүүлсэн байна. Ийнхүү Монголын ард түмний хамтын хүчээр М.Анхцэцэг дүүгээ эмчлүүлж чадахаар боллоо.