ОУВС-ийн хүрээнд нэмэгдээд байгаа олон татварууд нийгмийн хамгийн эмзэг асуудал болоод байгаа. Энэ хүрээнд долоон төрлийн татвар нэмэгдсэн гэж үздэг. Гэвч мөн чанартаа есөн төрлийн татвар нэмэгдсэн юм. Тодруулбал,Газар худалдаалах, ашигт малтмалын лицензийн, хадгаламжийн хүүгийн орлогын, суудлын автомашины, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхины, импортын, шатахууны онцгой албан татвар гэсэн есөн татвар нэмэгдэж байна.
Эрх баригчид сүүлийн үед эдийн засаг "ногоорч" байгаа сайн болгож бид чадаж байна гэж буй. Тэгвэл үнэхээр эдийн засаг өсч байгаа бол иргэдийн халааснаас татвар авах зайлшгүй авах шаардлага мөн эсэх сонин. Тэгвэл татварын нэмэгдлийн асуудлаар одоогийн Сангийн сайд Ч.Хүрбаатар 2014 онд их л сүрхий ард түмнийг бодсон зүйл ярьж байсан байх юм. Гэтэл одоо энэ эрхэм Сангийн сайд болчихоод "ОУВС-ийн шаардлагаар татвар нэмэх нь зөв" гэх маягтай зүйл яриад сууж байгаа. Эргэн сануулахад, тэрбээр 2014 онд юу гэж ярьж байсан талаар сануулахад ийм байна.
Дүрс бичлэг: