Н.Цэрэнбат: Зуух тараах үр дүнгүй ч бид зуух тараана

Нийслэлийн утаа ихэссэн үү гэхээс биш буураагүй. Үүнтэй маргахын оронд зүгээр л өглөө, оройдоо агаар ямар байгаагаас шуудхан харж болно. Харин утааг бууруулна хэмээн жил бүр төсөв батлагчид мөнгөний хэмжээг нэмсээр байдаг. Сүүлийн өдрүүдэд утааны асуудлыг УИХ болоод Засгийн газрын төвшинд яригдаж эхлээд байгаа. Утааны асуудлаар байнгын хорооны хурал даар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат  "Утаа ихэссэн ч хор нь багассан" хэмээн утаанд хордоод ядарч туйлдаж байгаа иргэдээ тавлаад авсан. Түүгээр ч зогсохгүй "Зуух тараах үр дүнгүй ч зуух тараана" хэмээн даналзаад авлаа. Энэ байдлаараа энэ Засгийн газар Улаанбаатарчуудыг утаанаас салгаж чадахгүй. Дахиад л хэн нэгэний зуухны бизнесийг төрийн мөнгөөр дэмжээд өнгөрөх бололтой.

Дүрс бичлэг: