УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 84.6 хувийн саналаар дэмжин, баталлаа. УИХ-аас дээрх хуулийг баталснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн ар гэрийнхэнд 40 саяаас 80 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгох болж байна. Ингэхдээ хэлмэгдэгч нь улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж, амь насаа алдсан бол 80 сая, шоронд хоригдсон бол 40 сая төгрөгийн нөхөн олговор олгох юм.
Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлыг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл үргэлжлүүлэх боломж бүрдлээ. Одоогийн байдлаар Тагнуулын ерөнхий газарт иргэдээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэх 5440 хүний материал ирүүлсэн байна.