Гэмт хэргийн тоо өсчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2017 онд улсын хэмжээнд 32259 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 5092-оор буюу 18.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гэмт хэрэг дотроо гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 189-өөр буюу 49.2-оор өсчээ. Харин гэмт хэргийн улмаас 198.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. Үүний 74.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Мөн гэмт хэргийн улмаас 10513 хүн гэмтэж, 1129 хүн нас баржээ.