БНСУ-ын улсад “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Энэ удаагийн цагаан олимпод монголоос цанын төрөлд эрэгтэйчүүдийн ангилалд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн ангилалд Ч.Отгонцэцэг нарын оролцох эрх нь баталгаажлаа.
Ийнхүү Монгол Улс 1964, 1968, 1972, 1980, 1984, 1988, 1992, 1994, 1998, 2002, 2006, 2010, 2014 оны өвлийн олимпийн наадамд оролцсон бөгөөд 14 дэх удаагаа өвлийн олимпийн замд уралдах болж байна.
Мөн пара цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд энэ удаагийн олимпод Монголын Үндэсний шигшээ багийн гурван цаначин уралдах нь тодорхой болов. Б.Ачбадрахын хувьд өнгөрсөн жил цанын “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс эх орондоо анхны хүрэл медалийг авчирсан бол Ч.Отгонцэцэг “Сочи-2014” өвлийн олимпийн наадамд уралдаж байсан туршлагатай цаначин юм.