“Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” улсын II зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордны Их танхимд эхэллээ. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн бөгөөд УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн илтгэлээр II зөвлөгөөн эхэлсэн юм.
МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар “МОНГОЛЫН ДЭЭД БОЛОВСРОЛ СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ РУУ”, Монголын хувийн их сургуулиудын холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Ганбат “МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХУВИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ҮҮРЭГ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” сэдэвт илтгэлийг тус тус хэлэлцүүлснээр нээлтийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
“Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” улсын II зөвлөгөөнийн салбар хуралдаанууд 14.00 цагаас эхлэн МУИС-ийн Номын сан болон Эрдмийн танхимд болно.
• Хуралдаан-1 “Дээд боловсрол-Засаглал эрх зүй, санхүүжилт” /МУИС-ийн Номын сан, 303 тоот/
• Хуралдаан-2 “Дээд боловсрол-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” /МУИС-ийн Номын сан, 202 тоот/
• Хуралдаан-3 “Дээд боловсрол-Багшийн хөгжил” /МУИС, Номын сан, 302 тоот/
• Хуралдаан-4 “Дээд боловсрол-Оюутны хөгжил” /МУИС, Номын сан, 203 тоот/
• Хуралдаан-5 “Дээд боловсрол-Судалгаа, инноваци” /МУИС, Хичээлийн I байр, Эрдмийн танхим, 217 тоот/
Салбар хуралдааныг http://zuvluguun.num.edu.mn/conf2018/ цахим хуудсаар шууд дамжуулан үзүүлнэ.