Улсын Онцгой комиссын Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй ХХААХҮЯ-ны баг ажиллаж байна. Баруун болон төвийн аймгуудын өвөлжилтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой Шуурхай бүлэг өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж аймгийн онцгой комисс, холбогдох албаныхантай хамтарсан хуралдаан хийлээ.
Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын мэдээлснээр, Он гарсаар нийт нутгаар хүйтэрч Заг Байдрагийн нутгаар шөнөдөө -43 градус, өдөртөө -25-30 градус хүрч хүйтэрсэн. Нийт нутгийн 86.4 хувьд цасан бүрхүүлтэй, цасны зузаан тал газартаа 0-8 см, уул, гуу жалгандаа 15-40 см байна.Дээрх цасны зузаан өвсний уртаас илүү учир мал өвөлжилтэнд ноцтой хүндрэл үүсээд байна. Цаашдаа цас нэмж орвол зудын нөхцөл байдалд орж аюултай байдал үүсэхээр байна Аймгийн нөөцөд аймгийн Засаг даргын гамшгаас хамгаалах сангаас өвс-280 тн, тэжээл-5 тн-г, Монгол улсын Засгийн газрын 186-р тогтоолоор өвөлжилтийг бэлтгэлийг хангах хүрээнд олгосон 60 сая төгрөгнөөс 32,5 тн өвс, 25 тн тэжээл, төсвийн тодотголоор ирсэн 414,6 сая төгрөгөөр 649,3 тн өвс, 100 тн тэжээл нийтдээ 961,8 тн, тэжээл 130 тн бэлтгэсэн байна.
Сумдын нөөцөд өвс-865.5 тн, тэжээл-423.5 тн-г бэлтгэсэн байна. Аймгийн нөөцөөс 641,8 тн өвс, 60 тн тэжээлийг зарцуулж одоогоор 320 тн тэжээл 90 тн байна. Сумдын аюулгүйн нөөцөөс нийтдээ өвс 597,5 тн-ыг зарцуулж, 268 тн өвс, тэжээл 292 тн-ыг зарцуулж, 131,5 тн тэжээлийн нөөцтэй үлдээд байна.
8 сумын өвс, 9 сумын тэжээлийн нөөц дууссан. Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Өвөл, хаврыг өнтэй давъяа” арга хэмжээний хүрээнд малчдад ноосны урамшууллын мөнгөнд нь тэжээл олгох шийдвэр гаргасан.Манай аймагт Мил хаус ХХК, Дөлгөөн Оргил ХХК, Ийст вест ресурсес ХХК-ууд тэжээлийн борлуулалт хийхээр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн, үйлдвэрийн яамтай гэрээ байгуулсан байна. 2017 оны ноосны урамшууллаас 825,8 сая төгрөгийг авахаар байна. Дээрх 3 компаниас ноосны урамшууллын мөнгөнөөс 66,475 тн хивэг, 26,6 тн хорголжин, 0,160 тн овъёос, бэлэн мөнгөөр 42,5 тн хивэг, 20,08 тн хорголжин овъёос 1 тн буюу нийт 156,815 тн тэжээлийг авч малчдад нийлүүлээд байна гэлээ.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Өвөл хаврыг өнтэй давахад сахилга хариуцлага хамгийн чухал. Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлээр олон арга хэмжээ авч аймаг орон нутагт аюулгүйн нөөц бүрдүүлэх, малаа муудахаас нь өмнө тэжээлд оруулахад нь бодлогоор дэмжиж хямд үнээр өвс тэжээл худалдаж авах боломж нөхцөлийг нь бүрдүүлсэн. Аймаг орон нутаг малчдаа сэтгэл санаагаар зоригжуулах, боломж нөөцийг нь хэлж, өөрсдийн хариуцлагын асуудлыг илүү сайн ухуулан сурталчилмаар байгаа юм. Ноосны урамшуулал, мал махаараа өвс, тэжээлээ хямд үнээр худалдаж аваад малаа эртхэн тэжээх нь эрсдэлийг бууруулах нэг арга .Аймаг орон нутгийн удирдлагууд хоорондоо ойлголцож уялдаа сайтай нэг амьтай байж байж энэ хүндрэлийг хамтдаа туулж гарна гэв.
Баянхонгор аймгийн зүгээс өвөлжилтийг хүндрэл багатай давахын тулд аймгийн аюулгүй нөөцийн өвснөөс бүх сумдад 5 сая, нийтдээ 100 сая төгрөний үнэ бүхий өвсийг эргэн төлөгдөхгүйгээр олгосноос гадна шаардлагатай сумдад нийтдээ 128 тн өвсийг хямдралтай үнээр олгожээ.