Өнөөдөр өвлийн адаг харагчин үхэр сар, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Аргын тооллын Нэгдүгээр сарын 29, Даваа гараг. Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөх, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.