"Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол" улсын зөвлөгөөн Өвөрхангай аймагт эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол" улсын II зөвлөгөөн Өвөрхангай аймагт эхэллээ. Тус зөвлөгөөнд Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгийн 600 гаруй багш, ажилчид оролцож байна.

Улсын зөвлөгөөн бүсчилсэн хэлбэрээр Дорнод, Өвөрхангай, Ховд, Орхон аймагт тус тус зохион байгуулагдах бөгөөд хоёрдугаар сарын 03-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутгийн багш, ажилчид "Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл", "Хүүхдийн хөгжил хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл", "Сургалтын хөтөлбөр, чанар, үнэлгээ", "Багшийн цалин, хөлсний шинэчлэл" сэдвийн хүрээнд зөвлөлдөж, тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар ярилцах юм.