Амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал" Хавдар судлалын үндэсний төвд 7 цаг үргэлжилж амжилттай дуусчээ. Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн эмч нарын багийн амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал бүтэн 7 цаг үргэлжлэн амжилттай дууссан байна. Хорт хавдраар өвчилсөн эрэгтэйд мэс заслыг хийсэн бөгөөд ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн, Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар нараар ахлуулсан 42 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг амжилттай ажиллажээ. Мөн БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналт дор тус мэс заслыг хийсэн бөгөөд донор болон өвчтөний биеийн байдал сайн байгаа юм байна.