Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэлтэй болох зорилгоор НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “ХОТЫН ШИЙДЭЛ – ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОТ” хэлэлцүүлгийг нийслэлийн төвийн 6 дүүргийн төлөөлөгч болон иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Нийслэлийн мэргэжлийн байгууллагууд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн хэрэгжилтийг танилцуулж, мэдээлэл өгч оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр дараах санал санаачилгууд гарч зөвлөмж болголоо. Уг зөвлөмжийн дагуу Нийслэлийн харьяа байгууллагууд эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж, улирал бүр танилцуулна.
- Хүүхдэд ээлтэй үйлчилгээг нэвтрүүлэх
- 1 Эрүүл мэндийн зөвлөгөөг онлайн болон утсаар өгөх үйлчилгээ бий болгох
- 2 Эрүүл мэндийн үйлчилгээний дугаарыг онлайн системд шилжүүлж, нэвтрүүлэх
- 3 Сургууль, цэцэрлэгийн эмч нарыг чадваржуулах ажлыг үе шаттай зохион байгуулах
- 4 Тусгай хэрэгцээт сургуулиудын хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах тусгайлсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
- 5 Сургууль, цэцэрлэгүүдэд хүүхдийн сэтгэл зүйчийг ажиллуулах санал санаачилгыг өрнүүлэх
- 6 Сургуулиас гадуур явуулж буй хүүхэд хөгжлийн секц, дугуйлангийн чанарыг сайжруулах
- 7 Сургууль, цэцэрлэгийн багш нарт хүүхэд хүмүүжүүлийн, эерэг харилцааны сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах
- 8 Сургуулийн орчин дахь ялгаварлан гадуурхалтыг бууруулахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулах
- 9 Гэмт хэрэгт өртсөн, авто замын осолд өртсөн хүүхдэд хууль эрх зүй болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ бий болгох
- Хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх
- Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн байгууламжийг стандартад нийцүүлэн сайжруулах
- Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг шаардлага хангасан ундны цэвэр усаар хангах нөхцлийг бүрдүүлэх
- Ерөнхий боловсролын сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэх, хүүхдийг аюулгүй тээврийн хэрэгслээр стандартын дагуу тээвэрлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр үйлчлүүлэхэд шаардлагатай тусгай тоноглол /буудал зарлах, тусгай шат, урсдаг зар/-ыг бий болгох
- Сургууль цэцэрлэгийн орчинд зам тээврийн осол хамгийн их гардаг цэгүүдэд гарц, тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг хийж, аюулгүй орчин бий болгох
- Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг албан байгууллагууд хашаандаа мод тарих хөдөлгөөн өрнүүлж, ногоон орчин бүрдүүлэх
- Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагуудын онцгой үеийн бэлэн байдал норм, стандарт, галын дохиоллын системийг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах
- Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл, сурталчилгаа нөлөөллийг явуулах
- 1 Хүүхэдтэй холбоотой үйлчилгээ, орчны стандартуудад үнэлгээ хийж, стандартуудыг мөрдүүлж ажиллах
- 2 Сүм хийдэд шавилан сууж буй хүүхдүүдийн судалгаа хийж, хүүхдийн эрхийг хангах ажлыг зохион байгуулах
- 3 Үйлчилгээний байгууллагуудад/рестоан, банк, худалдааны төв, зоогийн газар г.м/ хүүхдэд ээлтэй үйчилгээ, орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
- 4 Хүүхдийн эрхийг сурталчлах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуйулах, хүүхдийн эрхийг сурталчлах тогмол нэвтрүүлэг явуулах
- 5 Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон түүнтэй дагалдан гарсан журмуудыг олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулах
- 6 Нийслэлийн харьяа байгууллагууд хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх