СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцохгүй

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд өнөөдрөөс эхлэн зохицуулалт хийхээр болоод байгаа билээ.

Энэ дагуу маргааш буюу Бямба гарагт тэгш тоогоор төгссөн /0,2,4,6,8/ улсын дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулна.

Харин Ням гарагт сондгой дугаартай тээврийн хэрэгсэлд хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах аж.

Хэрэв дугаар нь хязгаарлагдсан өдөр замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн хуулийн дагуу 20 нэгжээр /20,000 төгрөг/ торгоно гэдгийг ЗЦА-аас зөвлөв.

Мөн “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулна. Гэхдээ энэ нь зохицуулалт зөвхөн амралтын өдрүүдэд хийгдэх юм байна.