Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “The Japan Times” сонинд ярилцлага өглөө.
Монгол Улсын Засгийн газар нийгэм, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх талаар ойрын хугацаанд болон ирээдүйд хэрэгжүүлэх бодлого, Монгол Японы найрамдалт харилцааны түүх, харилцаагаа өргөжүүлэх зорилтын тухай тэдний асуултад хариуллаа. Ирэх жилүүдэд Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр Японы хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэллээ.
“The Japan Times” сонин нь 122 дахь жилдээ тасралтгүй хэвлэгдэж, 40 гаруй мянган дугаараа уншигчдад хүргэжээ. Японд онлайнаар сард 1 сая орчим хүн уншдаг байна.
Тус сонин Монгол Улс, Монгол Улсын Засгийн газрын бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргахаар төлөвлөж тусгай сурвалжчлагчдыг манай оронд ажиллуулж байгаа гэлээ.