Б.Пүрэвдорж гишүүн нутгийнхандаа малын тэжээл тараалаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нутгийнхандаа малын тэжээл тараажээ. Тэрбээр орон нутагт ажиллахдаа цас зудтай хүнд үед малчдынхаа сэтгэл санааг дэмжиж, амжиргааны гол эх үүсвэр болсон малаа онд оруулахад нь хувь нэмэр болгох үүднээс ийн тусалжээ.

Гишүүн таван суманд нийт 125 тн хорголжин тэжээлийг үнэ тэлбөргүйгээр олголоо. Өвөлжилт хамгийн хүнд байгаа Чандмань суманд 25, Зэрэг, Дарви, Дөргөн, Цэцэг сумдад тус бүр 20 тн хорголжин тэжээлийг үнэ төлбөргүйгээр өгсөн байна.