Солонгос улсын бэлгэ тэмдэг, нүүр царай, эдийн засгийн үнэт баялаг хэмээн улсын бүртгэлд явдаг алдарт Big Bang хамтлагийн ахлагч Күон Жиюун буюу Жи Драгон өчигдөр цэргийн албанд мордлоо. Тэрээр “Цагаан гавал”нэртэй цэргийн ангид хоёр жилийн хугацаанд алба хаах бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 27нд цэргийн албанаас халагдах юм. Түүнийг эцэг эх, эгч болон найз нөхөд сонсогч фенүүд нь цэргийн ангийн үүдэнд үдэж өгчээ.
Өдгөө 30 нас хүрч яваа тэрбээр цэрэгт явахаас хэд хоногийн өмнө өөрийн нэрийн кафены нээлтийг хийсэн билээ.
Дашрамд сонирхуулахад BigBang хамтлагийн гишүүн ТэЯан ирэх сарын дундуур мөн цэргийн албанд мордох юм. Ингэснээр тус хамтлагийн гурван гишүүн цэргийн албанд явж байгаа юм.