“Монголын Мистер 2018” Улсын аварга шалгаруулах тэмцээний тов гарчээ

“Монголын Мистер 2018” Улсын аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээнийг энэ сарын 21-нд зохион байгуулахаар болжээ.  2018 онд Бодибилдинг Фитнессийн спортоор тив, дэлхийд эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдыг тодруулах энэхүү тэмцээнд тамирчид нийт арван төрөлд 19 ангиллаар өрсөлдөх аж. Жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтад оролцох эрхээ авч, жингийн аваргын төлөө өрсөлдөнө.

Тэмцээний Техникийн зөвлөгөөн энэ сарын 19-ний пүрэв гарагт Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газрын иргэний танхимд болно. Мөн УАШТ-ний үеэр МҮОХ-ны дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтарч допингийн шинжилгээ авах аж. Шинжилгээнээс хориотой бодис илэрсэн тохиолдолд хоёроос дөрвөн жилийн хугацаатайгаар эрхийг нь хасч, шагналыг дараагийн байр эзэлсэн тамирчинд шилжүүлэн олгох юм байна.