Улсын сургууль муу учир Ц.Цогзолмаа сайд хувийн сургуульд хүүхдээ өгдөг гэнэ үү

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам хамгийн их асуудалтай салбараар тодроод байгаа. Учир нь МАН-ын засаг гарч ирснээс хойш энэ яам гурван сайд, хоёр төрийн нарийн бичгийн даргын нүүр үзээд байгаа. Шинэ сайд Ц.Цогзолмаа салбартаа шинэчлэл хийж, ажилчдаа хална гэж ажлаа аваагүй байхдаа яриад эхэлчихсэн хүн. Тэгвэл тэрбээр салбарын сайд нь хэрнээ өөрийнхөө хүүхдийг хувийн сургуульд сургаж байгаагаа бахархалтайгаар яриад, хувийн сургуулийн сургалтыг магтаж, улсын сургуулийг "доош нь хийгээд" сууж байгаа сайдыг яах вэ. Эрхэм сайдын хэлж буйгаар бүх эцэг, эх төлбөр төлөөөд хувийн сургуульд сургах ёстой юу...

Дүрс бичлэг: 

 

1 сэтгэгдэл

Comments are closed.