Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна. Тэднийг Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар ийнхүү баривчилжээ.
Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 'Рио Тинто'-той байгуулсан. Энэ гэрээг С.Баярын засгийн үед, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар ажиллаж байсан Л.Гансүх нар хариуцан ажиллаж байсан. Тэднийг гэрээ байгуулахдаа эрх мэдлээ урвуулсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.
Харин үүний дараа Ч.Сайханбилэг Шийдлийн засгийн тэргүүнээр ажиллаж байхдаа Дубайд хөрөнгө оруулалтын гэрээ зурсан. Энэ нь түүнийг өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангип саатуулах шалтгаан болж байгаа юм.