БНСУ-ын Агаарын Korean air компанийн захирлын бага охин ажилчидтайгаа зүй бус харилцдаг байсан нь  ил болжээ. Тодруулбал, бага охин Чо Хён Мин нь компанийнхаа маркетинг зар сурталчилгааг хариуцаж ажилдаг бөгөөд өөрт нь таалагдахгүй зүйлс гарвал ажилчидруугаа ус цацах, чанга дуугаар зандрах, биед нь хүрэх зэрэг зүй бус харилцдаг байсан талаар нэгэн ажилтан нь олон нийтэд ил болголоо.

Түүнийг мөрдөн байцааж байгаа бөгөөд байцаалт дууссаны дараа зохих арга хэмжээг авах аж.

Энэ байдлаас болж  БНСУ-ын агаарын компаниудын хувьцааны ханш 6.55 хувиар буураад байгаа юм байна.

Өмнө нь 2014 онд Чо Хён Миний эгч онгоцноос хоцрохдоо Нью Иоркоос хотоос Сөүлийн чиглэлд нисэх онгоцыг 19 минутаар саатуулж байсан бөгөөд энэ үйлдэлээсээ болж 2 жилийн тэнсэн харгалзах ял сонсож байсан байна.