Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн удирдагч Рабиа Али тэргүүтэй ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар боловсролын салбар, тэр дундаа ЕБС-дыг чанаржуулах, ном, сурах бичиг, танхим, тоног төхөөрөмжөөр хангах, багш нарын боловсролыг дээшлүүлэх сургалтад хамруулах талаар санал солилцлоо.

Тодруулбал: Аймгийн удирдлагуудын зүгээс боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудал, ерөнхий боловсролын чанарыг ахиулах зорилгоор хэрэгжүүлсэн арга хэмжээг онцолж багш нарын мэдлэгийг дээшлүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан юм.

Харин төслийн удирдагч Рабиа Али аймгийн удирдлагуудын саналыг хүлээн авч “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн 4 дэх шатны үйл ажиллагааг эхлүүлэхээр болсныг мэдэгдлээ.

Дашрамд хэлэхэд энэхүү төсөл нь боловсролын чанарыг шинэ шатанд хүргэх, эх хэлний сургалтын чанарын сайжруулах үндсэн зорилготой ажээ.