“Боловсрол суваг” телевиз “Endemol Shine Group”-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан билээ. Энэ жилийн “Яг түүн шиг-3” шоуны залуухан оролцогч бүсгүй эхний үзүүлбэрээрээ шүүгч эрчүүдийн болоод үзэгчдийн харааг булаан залрах боллоо. Залуухан, царайлаг үзэсгэлэнтэй бүсгүйд харц унагахгүй хэн ч байх билээ. Ямар сайндаа шүүгч Б.Амархүү "надаа таалагдсан" гэдгээс өөр зүйл хэлэхгүй байхав. Энэ бол оролцогч бол залуу жүжигчин М.Цэрэндолгор юм. Тэрбээр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны киноны гол дүр болох балетчин бүсгүй Алимаад ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн жүжигчний ангийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа тоглож олны танил болж байсан юм. Тэгвэл олны харцыг булаагаад байгаа “Яг түүн шиг-3” шоуны залуухан халуухан оролцогч бүсгүй гэрэл зургуудыг хүргэж байна.