Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн хорих, батлан даалтад гаргах эсэхийг шийдэх гэж байна. Прокуророос тэднийг нэг сар саатуулах саналаа шүүхэд ирүүлсэн билээ. Тэгвэл дөнгөж сая Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Тэднийг батлан даалтад гаргаж, гадуур байцаахаар боллоо. Мөн тэдэнд хилийн хориг тавьсан байна.
Шүүх хуралд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ТЕГ-ын дарга асан Б.Бадрал цахимаар оролцож байгаа юм.