Уул уурхайн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг сайжруулах асуудал яригддаг ч тэр бүр ажил хэрэг болж чадахгүй л байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уурхайд ажилладаг иргэн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн уурхайд ажиллаж байсан иргэн 49 настай А гэх хүн нүүрс тээврийн том машинд дайруулж амиа алдсан байна. Уг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.