Богд хааны ордон музейн эзэмшил талбайд хөл бөмбөгийн асар барих ажил эхэлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан.
Тэгвэл хотын дарга өнөөдөр холбогдох хүмүүст үүрэг өгч, тус газарт асар барих зөвшөөрөл олгосон шийдвэрээ цуцлахыг үүрэг болгожээ.Засгийн газраас Богд хааны ордон музейн улсын тусгай хамгаалалттай талбайг 5.7 га газраар тогтоосон ч нийслэлээс зөвшөөрөл өгснөөр хөл бөмбөгийн асар барих ажил энэ амралтын өдрүүдэд эхэлсэн юм.
Олон нийт болон эрдэмтэн судлаачид асар барих ажлыг эсэргүүцэж, нийслэлийг газрын зөвшөөрлөө цуцлахыг шаардсаны зэрэгцээ төрийн гурван өндөрлөгт хандаад байсан юм.