Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан том оврын автобус шатжээ. Тодруулбал, өнгөрсөн даваа гарагийн оройн 18 цагаас Мөрөнгөөс хөдөлсөн өвтобус өнөө өглөө Төв аймгийн Баян-Чандмань сумын нутагт шатсан байна.
Автобусанд зорчиж явсан 40 гаруй иргэний амь насыг аварснаас гадна тээшинд хийсэн ачааг гаргаж авч амжжээ. Автобус хойд хэсгээс эхэлж шатсан учир арын хэсэгт болон дотор байсан зарим ачааг буулгаж амжаагүй аж.
Зорчигчдыг Улаанбаатар хотоос автобус ирж, нийслэлд хүргэсэн байна.