ЦЕГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоо хамтран "Жуулчдад ээлтэй аян-2017" арга хэмжээний нээлтийг хийлээ. Энэ сараас эхлэн наймдугаар сарыг дуустал эл аяныг үргэлжлэх юм.
Тус хөтөлбөрт их, дээд сургуулийн 125 оюутнаас шалгарсан 30 оюутан эхний ээлжинд "Оюутан цагдаа"-гаар ажиллахаар болжээ. Тэд өнөөдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хөдөлмөрийн гэрээ хийсэн байна. Ингэснээр гадаадын жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулахад олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаатай уялдуулан “Оюутан цагдаа” буюу цагдаагийн туслах ажилтнууд ажиллахаар болж байна.
Дээрх 30 оюутныг их, дээд сургуулийн олон оюутнаас шилж, сургалтанд хамруулсан байна.