УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Нийтийн сонсгол хийх тухай" албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өгөх болсон тухайгаа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр, "Нийгэмд дуулиан болсон хэргүүд шийдэгдэхгүй, замхардаг нь иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулж байна. "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, Стандарт банкнаас зээл авсан, 2016 оны сонгуулийн үеэр гарсан "60 тэрбум"-ын асуудал зэргийг нэрлэж болно. АТГ-аас "60 тэрбум"-тай холбоотой асуудлыг шалгасан гэдгийг УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг хэлсэн. Тиймээс УИХ-ын гишүүд "60 тэрбум"-ын хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар Нээлттэй сонсголыг хаврын чуулган хаахаас өмнө явуулах албан бичиг хүргүүлэх болно" гэлээ.
Нийтийн сонсгол хийх албан бичигт Ж.Энхбаяр, Б.Элдэв-Очир, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, Х.Болорчулуун, Б.Жавхлан, С.Жавхлан нарын 19 гишүүн гарын үсэг зурсан гэв.
19 ГИШҮҮНИЙ ГАРЫН ҮСЭГ БҮХИЙ ХҮСЭЛТ: