Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр хязаалан морьдын уралдаанаар эхэллээ.
Уралдаанд 236 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэснээс Дорнод аймгийн Чойбалсан сумын харъяат Х.Болорчулууны хурдан зээрд үрээ түрүүлж наадамчин олноо баясгалаа. Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Д.Хишигжаргалын бор үрээ ирсэн бол Увс аймгийн Тэс сумын харьяат Дамбий-Ядамын цоохор үрээ, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат З.Шижирбатын бор үрээ, Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр үрээ айргийн гурав, дөрөв, тавд хурдаллаа.
Хязаалан насны морьдын уралдаан товлосноор 08.00 цагаас гарааны зурхай руу мордох байсан ч борооны улмаас хойшилж 10.30 цагаас гарааны зурхайгаас эргэсэн юм. Уралдаан 345 хурдан хүлэг бүртгүүлсэн ч үүлдэрлэг байдал, сэрвээний өндөрийн хэмжээнээс шалтгаалан 80 гаруй хурдан үрээ хасагджээ.