Олон Улсын мисс Б.Гүнзаяагийн видео шүүмжлэл дагуулав

World Miss tourism ambassador 2018-д Монгол улсаа төлөөлөн мисс Б.Гүнзаяа оролцож байгаа. Усанд хаясан чулуу шиг чив чимээгүй байж байгаад гэнэтхэн том тэмцээнд оролцон сюрприз барьдаг нь түүний нэг онцлог гэлтэй. Б.Гүнзаяагийн хувьд олон нийтээс Олон улсын мисс нэр цолыг зүүх болсон.

“Asian film awards 2017” буюу Азийн Оскар гэгддэг нэр хүндтэй наадмын улаан хивсний ёслолд оролцсон мэдээгээр элэг нэгтнүүдээ огшуулсан мисс Б.Гүнзаяа. “Miss intercontinental”, “Photo model of the world 2016”, “Miss leisure world 2016”, “Miss city tourism 2017” зэрэг тэмцээнүүдэд оролцож, Монголчуудын гаргаж байсан амжилтыг шинэчилж, тэргүүн байр, дэд байр болон номинациудын эзэн болж хүндэт титмүүдийг эх орондоо авчирч байсан ч олон нийтэд танигдаж нээгдээгүй цоо шинэ хүн хэвээр байгаа.

Түүний нэр хүнд бүхий миссийн тэмцээнд оролцохоор зориулж хийлгэсэн видео сүүлийн хэдэн өдөр шүүмжлэлийн бай болж байна. Мисс гэхээр л гоё ганган даашинзтай, будаг шунх нь хэтэрсэн байдаг бол тэрбээр төгсгөлд нь энгийн ажил хэрэгч хослолтой, үсээ сулхан хавчиж гарч ирж байгааг та бүхэн харж байна.

Английн хатан хааны гэр бүлийн бэрийн стилийг санагдуулам энэ дүр төрх хэтэрхий гоё ганганд дассан манайхныг бухимдуулахаас яахав. Б.Гүнзаяа “Чамин төрхтэй мисс” өргөмжлөлийг хүртэж байсан. Нээрээ л ингээд харахад чимэг зүүлт хэтэрсэн гоёлгүй мөртлөө чамин төрхтэй юм гээч. Одооноос миссүүд байгаагаараа энгийн даруу мөртлөө нүд гялбам гэрэлтэж харагдах хэв маягт суралцахгүй бол дэлхийн стандарт хувирч өөрчлөгдсөөр байна.