НӨАТ: Таван сая төгрөгийн 24 азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын ээлжит үндсэн сугалааны тохирол өнгөрсөн ням гаригт болж 5 сая төгрөгийн 24 азтан тодорлоо. Тохиролд долдугаар сарын 1-31-ний өдрүүдэд худалдан авалтын үр дүнд авсан баримтуудыг хамруулжээ.

Үндсэн сугалааны тохиролд 19301136 дугаар тодорсон бөгөөд:

  • 5 сая төгрөгийн 24
  • нэг сая төгрөгийн 176
  • 200 мянган төгрөгийн 1827
  • 50 мянган төгрөгийн 18.327 баримт тохирлоо.

Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайт болон ebarimt аппликейшнээр орж шалгана уу. Супер шагнал буюу 100 сая төгрөгийн сугалаанд 96151358 дугаар гарсан ч азтан тодорсонгүй. Үүний өмнөх НӨАТ-ын урамшууллын өнгөрсөн сарын тохирлоор:

  • 50 мянган төгрөгийн азтан 18.590,
  • 200 мянган төгрөгийн азтан 1872,
  • Нэг сая төгрөгийн азтан 188,
  • 5 сая төгрөгийн азтан 13,
  • 10 сая төгрөгийн азтан 3 тодорч, нийт 20666 иргэн азтан болсон юм.

Харин супер шагналын эзэн тодроогүй билээ.