Байт харваачид Азийн наадамд дөрөвдүгээр байр эзэллээ

Азийн XYIII спортын наадамд оролцсон Монголын байт харвааны эрэгтэй болон холимог баг анх удаагаа Азийн наадмын дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Өнөөдөр эрэгтэй багийн тамирчид хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай тоглож 0:6-гаар хожигдсон бол холимог багийн тамирчид мөн БНХАУ-ын багт 2:6-гаар хожигдож түүхэндээ анх удаа дөрөвдүгээр байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.

Манай байт харваачид олимп, дэлхийн аварга БНСУ-ын багийг ялж, шуугиан тарьсан нь цаашид энэ амжилтаа улам ахиулах боломж байгаа гэдгээ харуулж чадлаа.

Дашрамд дуулгахад, энэ наадамд оролцсон нийт тамирчид, багш дасгалжуулагчид байт харвааны “360 төслийн бүтээн байгуулалт”-д хоёр сар өдөр шөнөгүй ажилласан бүтээн байгуулагчид гэдгийг энд онцлох учиртай.