Төсвийн сахилга бат:
2011 онд нүүрсний үнэ тэнгэрт хадаж байсан үе. Хятадад коксжсон нүүрсний импортын 40 хувийг хангадаг байсан Австралид үеэр болсноор Монголын нүүрсний экспортын алтан үе эхэлсэн. Үүнд МАН гавьяа хумсын чинээ үгүй юм. Ийнхүү мөнгөөр гулигаж байсан үед ямаанд мөнгө хуваарлах зэргээр төсвийн зарлагыгг огцом нэмж, төрийн албан тушаалтнуудын тансаглалын эхлэлийг тавигджээ. Ашиг орлоготой байх тэр үед хуримтлал биш, харин төсвийн зардлаа нэмж бодлогын том алдаа гаргасан байдаг. Уул уурхайн өндөр орлоготой байсан 2006-2008 онуудад МАН төсвийн зардлыг 41-61 хувиар, 2010онд 70 хувь, 2011 онд 2 дахин нэмэгдүүлж байжээ. Төсвийн тэнцэл 2010 онд 41,7 тэрбум төгрөгийн ашигтай байсан бол 2011 онд 756,0 тэрбум төгрөгийн алдагдалтай 2012 онд 1 их наяд 130,6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байжээ. Ийнхүү, орлого олохын хэрээр зарж үрдэг цамаан занд дасч, эцэст нь зээл авч тараадаг МАН-ын бодлого 2013-2016 оны эдийн засгийн хүндрэлийн суурь шалтгаануудыг нэг яах аргагүй болсон юм. 2011-2012 онд хүний хөгжил сангаас 1.9 их наяд төгрөгийг халамжийн зорилгоор зарцуулсан. Түүгээр зогсохгүй 2012-3-21-нд Хөгжлийн банк 580 сая ам.доллар, 2011 оны 7 сарын 26-нд Хятадын төрийн өмчит Чалко компаниас 350 сая ам.доллар зээлсэн. Тухайнүедзээлавахдаабайгуулсангэрээгээртускомпанид 350 саяам.дол¬ларыноронднүүрсөгөхүүрэгхүлээжээ. Ийнхүүнүүрсолборлоходгарахзардлыг арилжааныбанкууд, Хөгжлийнбанк-наасзээлавчшийдсэн байдаг. Чалкогийн 350 саяам.долларболжилийн 10.4 хувийнхүүтэй тулсардсаядолларынхүүнэмж төлж байжээ.МонголУлсынЗасгийнгазарэнэхүү зээлийг бүтэнзургаанжилийндараанүүрсээртөлжбарагдуулжээ.
Хятадаас авсан зээлийн дийлэнхийг 2012-2016 ондуудад АН-ын төр барих хугацаанд нийтдээ МАН-ын засаг барьж байх үеийн 2 их наяд 600 тэрбум төгрөгийн өрийг төлж барагдуулсан тооцоо байдаг. Төсвийн сахилга бат маш муу байсныг батлах жишээнүүдийн заримаас дурдахад ийм байна.
Бодит үнэн:Манай улс 1995 онд мянга орчим тн нүүрс гадаадад гаргаж 10 мянган доллараар борлуулалт хийж байсан бол 2011 онд 21 сая тн нүүрсийг 2 тэрбум 262 сая ам.долларт хүрчээ. Энэ нь нэг тн нүүрс дунджаар 100 ам.доллар хол давсан үзүүлэлт. Чухам энэ үед Монгол улсын эдийн засаг 17,3 хувийн өсөлттэй гарчээ. Энэ үзүүлэлтийг МАН-хан бүхий л мэдээллийн хэрэгслээр /ялангуяа УИХ сонгуулийн үеэр/ өөрийн гавьяа мэт дөвийлгөж ухуулж ирсэн бөгөөд энэ намын үйл ажиллагаатай огт хамаагүй юм.
Бондын эхлэлийг тавьсан МАН:
Сү. Батболдын засгийн газар /МАН-хны гайхуулах ярих дуртай улсын эдийн засаг 17 хувийн өсөлттэй байсан/2011 оны 11 сард 20 сая ам.долларын зээл 6 хувийн хүүтэйгээр, 2012 оны 3 сард Евро бондын 580 сая ам.долларын зээлийг 5,75 хувийн хүүтэйгээр тавьсан бөгөөд энэ нь Монгол улсад бондын зээл тавьсан эхлэл төдийгүй төсвийн замбараагүй зарцуулалт, үрэлгэн байдал, ирээдүй хойчоо боддоггүй цамаан байдлын суурийг тавьсан. Энэ бондын өрийг 2017 оны 3 сардХУРАЛДАЙ бонд гаргаж нийт 600 сая ам.долларыг 8,75 хувийн хүүтэй 7 жилийн хугацаатай хойшлуулсан бөгөөд 2024 онд төлөгдөх болно. Нэг үгээр хэлбэл МАН анх тавьсан бондын өр хэвээрээ байгаа.
Харин АН үедавсан “Чингисбонд”-ынэхний 500 саяам.долларынхугацааг сунгахдаа 2018 онынэгдүгээрсард “Гэрэгэ” бондгаргаж 800 саяам.долларынөрзээлшинээртавьсан. Энд 300 саяам.долларынзөрүүгардаг.Хамтарсан загийн үед Ж.Эрдэнэбат төсвийн алдагдлыг нөхөхөөр авсан “Димсам” бондын 160 саяам.долларыгтөлсөн гэжтайлбарласан чцаананьзөрүүгарна. МАН босгосон бонд.
Эх сурвалж: Монгол банк
2016 оны сонгуулиар иргэн бүр 15 сая төгрөгний өртэй болсон талаар сонгогчдоо “айлгаж” явсан нөхөд 2 жилийн дотор хэмжээлшгүй их өр тавьсаныг Монгол банкны гаргасан статистик үзүүлэлтээс харж болохоор байна. Өнөөдөр Монгол улсын нэг иргэнд ойролцоогоор 23 сая төгрөг ногдож байна.
Бэлтгэсэн: Эдийн засгийн ухааны боловсролын доктор Р.Даваадорж