Монгол Улсын түүхэнд өвлийн спортын төрөлд анхны Алтан медалийг авчирсан тамирчин Б.Сумьяаг танихгүй хүн цөөхөн билээ. Тэгвэл түүний дасгалжуулагч багш Д.Энхбаярыг хүний амьдралд хэлж ирдэггүй зовлон түүнийг дайрчээ. Тэрбээр элэгний хүнд өвчин туссан тул Энэтхэг улсад элэг шилжүүлэх хагалгаанд орохоор болоод байгаа аж. Хагалгааны зардалд 230 сая төгрөг шаардлагатай болсон тул элэг нэгт монголчууддаа хандаж сайн сэтгэлийн угаас хандив тусламж үзүүлэхийг уриалж байгаа юм байна. Дасгалжуулагч Д.Энхбаярт туслах аяны хүрээнд хандивын тоглолтыг зохион байгуулахаар болсон гэнэ. Тоглолт ирэх аравдугаар сарын 07-ны өдөр 19:00 цагаас "UB PALACE"-н концертын их танхимд болох ажээ.
Та бүхэн нэг өрхийн элэг бүтэн амьдруулах энэ гэгээн үйлст бүхий л боломжоороо дэмжиж тусална уу. Сайн үйлс дэлгэрэх болтугай.