Маргааш төв замаар троллейбус явахгүй, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно

Есдүгээр сарын 22-ны Бямба гарагт 07:00-17:00 цагийн хооронд “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ өдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна.

Энхтайвны өргөн чөлөө Баруун 4 замаас Зүүн 4 зам, Их тойруугийн гудамж Зүүн 4 замаас Сансарын тунель хүртэл зорчих хэсгийн баруун талын туслах зам, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж буюу Байгалийн түүхийн музейн уулвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 08:00-17:00 цаг хүртэл хаана. Иймд нийтийн тээврийн автобусны чиглэлд дараах өөрчлөлтүүд орж байгаа аж.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 зам, Намъянжүгийн гудамжаар  үйлчилнэ.

Их тойруугаар явах чиглэлүүдэд:

  • Баянбүрд
  • Үндэсний шуудан
  • Сансарын ШТС зогсоолуудаар

Нарны замаар явах чиглэлүүдэд:

  • Жигүүр гранд
  • Замын цагдаагийн газар
  • Миний дэлгүүр зогсоолуудаар

Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд:

  • Ногоон нуур
  • 120 мянгат
  • Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар

Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд:

  • МҮЭСТО
  • Элба төв
  • Бөмбөгөр худалдааны төв
  • Нарны титмийн зогсоолуудаар

Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд:

  • Сансарын үйлчилгээний төв
  • Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар тус тус үйлчлүүлэх боломжтой.

“Авто машингүй өдөр”-ийн үйл ажиллагаа дууссаны дараа буюу 17:00 цагаас хойш нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн замналын дагуу явна. 

ТАВАН ШАРААС ОФИЦЕР ХҮРТЭЛ ЧИГЛЭЛИЙН ТРОЛЛЕЙБУС ЯВАХГҮЙ

Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн замын хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 "5 шар-Ботаник", Т:4 "Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлүүд түр зогсох болохыг иргэдэд анхааруулж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч байгаа ажээ.