Талийгаачийн ар гэрийнхэнд орон сууцны түлхүүрийг нь өнөөдөр гардуулна

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлийнхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон сууцны асуудлыг нь шийдвэрлэж өгөхөө амалсан. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт талийгаачийг сүүлчийн замд нь үдэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх талийгаачийн гэр бүлд амалсан юм. Тэгвэл талийгаачийн ар гэрийнхэнд олгох орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр орон сууцных нь түлхүүрийг ар гэрийнхэнд нь гардуулахаар болжээ.

17 Сэтгэгдэлүүд

Comments are closed.