Дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй

НИТХ-аас амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж заасны дагуу Монгол бахархлын өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно.

ШУА-ийн болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд гэж тогтоосон бөгөөд 2012 оны Ерөнхийлөгчийн 4 тоот зарлигаар бүх нийтээр амрах, их эзэн хааны ойг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх болсон. Уг тэмдэглэлт өдөр энэ сарын 8-9-нд тохиож байна.

Тиймээс иргэд баярын өдрүүдэд хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний шинэ дүрмээ чандлан сахиж соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалав.

28 Сэтгэгдэлүүд

  1. … [Trackback]

    […] Read More on|Read More|Find More Informations here|Here you will find 95557 additional Informations|Informations on that Topic: newscafe.mn/?p=17941 […]

Comments are closed.