ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү нарт холбогдох эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх хурлыг энэ сарын 23-ны 10 цагт үргэлжлүүлэхээр болов.
Бусдын биед гэмтэл учруулсан хэргээр Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд болов. Шүүх хуралд гэрч, шинжээч оролцуулах шүүгдэгчдийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч дээрх шийвэрийг гаргажээ.
Хэргийг эргэн сануулахад, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь "C1" телевизийн сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм. Хэргийг прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлжээ.
хөлдүү буриадыг нарсанд нь суулгаач