Долоо хоногийн баасан гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж ирэх долоо хоногт ажлын хэсэг, байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталдаг билээ.
Гэвч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаагүй юм. Өчигдөр өглөө даргын Зөвлөлийн хуралдааныг зарласан боловч одоо болтол хуралдаагүй юм.
Ингэснээр энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхой болоогүй гэсэн үг юм. Хэлэлцэх асуудал ийнхүү батлагдаагүй байгаатай холбоотойгоор намын бүлгүүд хуралдсангүй.