Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, шөнөдөө хүйтэн хононо. Энэ сарын 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 24-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

16 Сэтгэгдэлүүд

Comments are closed.