УИХ-ын гишүүн Л.Болд Засгийн газрыг огцруулах асуудлаар бүлгийн шийдвэрээсээ зөрсөн нь намаасаа сахилгын шийтгэл хүлээхэд хүргэсэн.
АН-аас түүнийг дөрөв хүртэлх жилийн хугацаанд намын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд намын бүлгээсээ гарах хүсэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбатад өглөө.