“Сумо-25” хүүхдийн гар зургийн уралдаанд ХБК-ийн сургуулийн сурагч Х.Хүслэн тэргүүн байр эзэллээ

Монгол хүн Японы мэргэжлийн сумод барилдаж эхэлсний 26 жил, Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. Одоогоор Монгол улсын есөн сумоч 14 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн амжилттай байна.

ДЭЛХИЙН АВАРГУУДЫГ ЖАГСААЖ ҮЗВЭЛ,
1994 он Б. Бат-Эрдэнэ
1994 он Б. Гантогтох
1995 он А. Сүхбат
1997 он А. Сүхбат
2006 он У. Бямбажав
2007 он У. Бямбажав
2008 он Г. Наранбат
2012 он Г. Наранбат
2012 он Р. Гантөгс
2014 он Б. Төрболд
2016 он Б. Төрболд
2010 он Я. Дулмаа /эмэгтэй/
2015 он Х. Сүнжидмаа
2016 он Х. Сүнжидмаа нар дэлхийн аварга болоод байна.

Монголын сүмо бөхийн холбооноос эдгээр түүхэн ойг угтан олон арга хэмжээ зохион байгуулж ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. “Монголын сумо бөхийн холбоо” 25 жилийн ойн хүрээнд “Сумо-25” хүүхдийн гар зургийн уралдаан, “Миний мэдэх Сумо-25” хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл шалгаруулахаас гадна “Сумо-25” асуулт, хариултын нэвтрүүлэг, тэмцээнийг зохион байгуулсан байна. Өнөөдөр эдгээр зохион байгуулсан тэмцээн уралдааны шилдэгүүдийг шалгаруулж, шагналыг нь гардууллаа.

25 жилийн ойг тохиолдуулан Япон орон, Японы мэргэжлийн сумо бөхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн спортод хандах хандлага, сонирхлыг дэмжих, Монголын сумо бөхчүүд, тэдний гаргасан амжилтыг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах зорилготой “Сумо-25” хүүхдийн гар зургийн уралдаанд 300 гаруй хүүхдүүд оролцож дараах хүүхдүүд шилдгээр тодорсон байна. Тодруулбал,

1 байр: ХБК-ийн сургуулийн төгөлдөр хуурийн ангийн сурагч Х.Хүслэн /Япон улсын DISNAY Land аялах эрхийн бичиг/

2 байр: Баянхонгор аймгийн сурагч А.Чойжамц /нөтбүүк/

3 байр: Ховд аймгийн сурагч Б.Буянбадрах 500,000 /таван зуун мянган/ төгрөг

Тусгай байр: Нийслэлийн ЕБС-ийн сургуулийн сурагч Э.Энхтунгалаг 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг эхний байруудыг эзэллээ.

Тэргүүн байр эзэлсэн ХБК-ийн төгөлдөр хуурийн ангийн сурагч Х.Хүслэнгийн зураг:

Х.Хүслэн хүү энэхүү зургаараа Д.Кёкүшюзан Батбаяр Япон Монголын урлаг соёлын элч болон ажиллаж буйг харуулахыг зорьжээ. Мөн анхлан Д.Кёкүшюзан Батбаяр сүмо бөхөөр амжилт гаргаж олон Монголчуудыг араасаа дагуулаагүй байсан бол өнөөдөр манай бөхчүүд ингэж аварга болж чадахгүй байсан гэдгийг илэрхийлж гаргахыг зорьсон байна.

Мөн тус үйл ажиллагааны үеэр Монголын сүмо бөхийн холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа албаны хүмүүсийг шагналаа. Тодруулбал,

Монголын сүмо бөхийн холбооны ЕНБД Жигжидсүрэнг Монголын Үндэсний Олимпийн Хорооны “Алтан-Очир” одон,

Монголын сүмо бөхийн холбооны УЗ-ийн гишүүн н.Батсайханг Олимпийн алдар” одон,

Монголын сүмо бөхийн холбооны УЗ-ийн гишүүн Ганхолбоо, Сүмо бөхийн холбооны менежер Бямбатогтох нарыг Олимпийн алдар” одонгоор шагнасан юм.

Мөн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн дунд ч “Миний мэдэх сүмо 25” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж тэргүүн байрыг сэтгүүлч Н.Отгонбаяр тэргүүн байр эзэлж Япон улсад аялж, башё үзэх эрхээр шагнууллаа.

23 Сэтгэгдэлүүд

Comments are closed.