Улсын Ерөнхий прокурор асан, ХЗДХ-ийн сайд асан Д.Дорлигжавын гомдлыг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд 15.00 цагаас хэлэлцэнэ. Тодруулбал, түүнийг төрсөн дүү Д.Баатарынх нь хамт ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, цагдан хоригдох хугацааг нэг сараар сунгасан юм. Учир нь Д.Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа, төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан "Рекат Монголиа" ХХК-ийн дансаар Т.Ганболдоос 4 сая ам.доллар шилжүүлж авсан хэмээн Т.Ганболд нь хэвлэлээр мэдээлсэн. Энэхүү их хэмжээний мөнгийг 2011 оны 9-10 дугаар сард гурван удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн гэсэн юм.
Үүнтэй холбогдуулан шүүхээс нэг сар хорих шийдвэр гаргасан ч түүний өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нараараа дамжуулан давж заалдаад байгаа билээ.