УИХ-ын зарим гишүүд УИХ-ыг огцруулах асуудлаар дахин мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Бид тайвширч, залхаж болохгүй. МАНАН нурахаас нааш монголын ард түмний тэмцэл зогсож болохгүй. Сүхбаатарын талбайд баригдсан гэрүүд бол ард түмний хандиваар авсан гэр. Жагсаалд оролцсон иргэдэд сугалаа сугалуулж гэрүүдитйг тараах талаар ярьсан. Түүнээс биш энэ бол Л.Болдын гэр биш. МАНАН-г дарахын тулд монголчууд хүчээ нэгтгэх ёстой. ЖДҮ бол зөвхөн энэ онд гарч байгаа хэрэг биш. Он оны ЖДҮ-ийг ярь. ЖДҮ-г л яриад байхаас бус яагааг том хулгайгаа ярихгүй байгаа юм. МАНАН бүлэглэлийнхэн Төрийн банзнаас гуравхан цагийн дотор олон тэрбум төгрөг аваад гарсан байна. МАНАН-г дарахын тулд бид жижиг “чөтгөрүүд”-тэй ч хамтрахад бэлэн байна.
УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ жагсаал бол хувьсгал юм. Өмнөх төлбөртэй жагсаал шиг зүйл огт биш. Өлсгөлөн хийнэ гэж зарлахад 300 гаруй хүн эмнэлгийн шинжилгээ өгөөд нэгдэхийг хүсч байна. Амьдралын бэрхшээлтэй иргэд энэ гэрүүдийг авч болох уу гэж их асууж байна. Болохгүй. Учир нь энэ бол хувьсгалд зориулсан гэр. ЖДҮ-ийн асуудлын тухайд бүх хууль бус зүйлийг шалгаж, үнэн мөнийг тогтоох ёстой гэж ярьсан. ЖДҮ гэж 20 гаруй гишүүдийг ярьчихаад өнгөрөөж байгаа асуудлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. ЖДҮ-ийн ард үлдэх гээд байгаа том асуудлуудыг бид хүлээн зөвшөөрөхгүй. УИХ хуралдахгүй бол ард түмний их хурал хуралдаж, асуудлаа ярина. Тиймээс бид өнгөрсөн долоо хоногт анх удаа ойлголцолд хүрэх тийшээ хандаж байна.
ЖДҮХС-г бид улам даацтай шалгах ёстой гэж үзэж байгаа. УИХ-ын даргыг чөлөөлөхгүй бол бусад асуудлууд нь шийдэгдэхгүй. Монгол улсыг гурван их начд төгрөгөөр хохироосон Золжаргалын асуудал шийдэгдэхгүй байна. М.Энболд огцрохгүй бол мөнгө угаах гэмт хэргийн шинж чанартай асуудлууд дарагдах юм. Төрийн банкнаас ямар ч материалгүйгээр 20 тэрбум төгрөгийг хэдхэн цагийн дотор зээлсэн асуудал дарагдах гээд байгаа юм. Олон арван “Салхит” шиг ордууд төрийн мэдэлд шилжихгүй юм.