Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогтыг яллагдагчаар нэг сар цагдан хорихоор шийдвэрлэв.
АТГ, Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтарсан ажлын хэсэг С.Баярцогтыг Сангийн сайдаар ажиллаж байхдаа Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, баримт бичгийг бусдад давуу байдал олгож баталсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаад өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн.
Прокурорын байгууллагаас цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлснээр, түүнийг 30 хоног цагдан хорьж, өнгөрсөн оны 6 дугаар сард батлан даалтад гаргаад байв. Харин дээрх ажлын хэсгийн мөрдөн шалгалтын явцад шинээр нотлох баримт илэрсэн тул С.Баярцогтыг цагдан хорих саналыг дахин прокурорт шилжүүлснийг шүүх хүлээн авч, дээрх шийдвэрийг гаргажээ.