Үндэсний брэндийн бодлогын зөвлөлөөс “Дува” богино хэмжээний кино наадмыг уран бүтээлчид, сонирхогчдын дунд зохион байгуулсан. Уг наадамд найман уран бүтээл өрсөлдөж, шилдгийн шилдэг гурван бүтээлийг шалгаруулсан юм. Шилдэг бүтээлээр, “Амьдрах сайхан”, “Фигур”, “Зүрхээ чагна” гэсэн уран бүтээлүүд шалгарсан. “Дува” богино хэмжээний кино наадамд хүч үзсэн бүтээлүүд эгэл амьдралаас сэдэвлэсэн энгийн хэрнээ сэтгэлийн гүнд байдаг тэр л утсыг хөндөж чадсанаас гадна сэтгэл гундуу хандлагад итгэл, найдвар өгч чадлаа. Тухайлбал, “Зүрхээ чагна” кинонд хүний амьдралд алдаж, онох зүйл тохиолддог ч гагцхүү түүнийг ухаарал, уучлалт, уужим сэтгэлээр засаж, залруулж, илүү өнгөтэй болгож болдгийг харуулсан байна.
Нийгмийн сайн сайхны төлөө бүтээгдэх ДУВА богино хэмжээний кино наадмын шилдэг бүтээлийн нэг "Зүрхээ чагна..."
Posted by Эерэг эхлэл . on Tuesday, December 4, 2018