Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 13:30 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч хойшилсон байна.
Учир нь Г.Шийлэгдамбын өмгөөлөгч н.Энхтуяа ирээгүй тул шүүх хурлыг 10 хоногийн дараа буюу энэ сарын 22-ны 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт тус тус буруутган шүүх юм байна. Г.Шийлэгдамба нь өнгөрсөн оны сүүлээр батлан даалтад гарсан бөгөөд гадуур шалгагдаж байгаа аж.